Индиго хүүхэд
Индиго хүүхэд гэх нэр томьёо бидэнд танигдаад хэдхэн жил болж байгаа ч ийм хүүхдүүдэд зориулсан тусгай цэцэрлэг хүртэл бий болоод амжсан. Хүмүүсийн дунд тодорхой ойлголт байхгүй ч бусдаасаа “онцгой хүүхэд” гэсэн төсөөллийг аль хэдийнэ төрүүлжээ. Эцэг эхчүүд, багш нарын болон сэтгэлзүйчдийн анхаарлыг татсан Индиго хүүхдэд гэж чухам юу вэ?
Уг нэр тоьмёо анх 1970 онд сэтгэл судлаач Нанси Анн Тэппи гаргаж ирсэн бөгөөд байгалиас заяаасан онцгой чадвартай хүүхдүүд байдаг ба тэд гэрлэн биеийн илүү гэгээрсэн өнгөтэй байдаг гэж үзсэн байна. Тэрээр “Амьдралыг өнгөөр мэдэрхүй” номондоо энэ тухай оруулж тусгай гэрлэн бүрхүүлтэй төрдөг “онцгой” хүүхдүүдийн талаар бичжээ.Түүний энэ санаа тухайн үедээ ихэд дэлгэрч хэд хэдэн судлаач эрдэмтэн судалгааны бүтээл хийж ном гаргаж байсан юм. Түүний үзсэнээр Индиго хүүхдүүд нь төрөхдөө бусдаасаа өвөрмөц байдаг бөгөөд илүү бүтээлч, анхаарлаа төвлөрүүлж чаддаг ба онцгой мэдрэмжтэй байдаг аж.
Гэхдээ энэ тал дээр албан ёсны шинжлэх ухаанд тулгуурласан судалгааны ажил хийгдээгүй юм. Тиймдээ ч өөрийн гэсэн албан ёсны тодорхойлолт байхгүй.
Зарим эрдэмтэд сурах болон сэтгэхүйн ямар нэгэн хоцрогдолтой хүүхдэтэй эцэг эхчүүд тэднийг үеийнхээсээ өөр байгаа байдлыг нь “онцгой” гэж итгэх хүсэл нь Индиго хүүхэд гэсэн нэг томьёог дэлгэрүүлэхэд нөлөөлж байна гэж үзсэн байна. 1998 онд эхнэр нөхөр илтгэгчид болох Ли Карол, Жан Тобер нар “Индиго хүүхэд: Шинэ хүүхдүүд мэндэллээ” нэртэй номоо гаргасан нь сонирхогчдын гарын ном болсон юм.
2002 онд Хавай мужид 600 төлөөлөгч оролцсон Индино хүүхдүүдийн талаархи ОУ-ын уулзалт болж өөрсдийн дэвшүүлж буй үзэлээ баталгаажуулах энэ талаар ном, кино гаргах тухай хэлэлцсэн бөгөөд 2005 онд уран сахны кино болон ном гаргасан байна.